Түмэн хонины түрүүнд
Мянган хонины магнайд
Дөрвөн хуруугаа майга болтол
Дөрвөлжин сайраа хэлтгий болтол
Эзэн хүндээ ээлтэй
Ижил сүрэгтэй түшигтэй яваарай гэх буюу эсвэл:
Мянган хонины магнайд
Дөрвөн хуруугаа майга болтол
Дөрвөлжин сайраа хэлтгий болтол
Эзэн хүндээ ээлтэй
Ижил сүрэгтэй түшигтэй яваарай гэх буюу эсвэл:
Үр төл олонтой
Үржил шим сайтай
Хуц болоорой
Сүрэг нь дэлгэр болог
Сүмбэр уулсын өвс ид
Сүн далайн ус уу
Түмэн хонины түрүү
Түнтгэр хналзан хуц бол
Мянган хонины түрүү
Мантгар халзан хуц бол хэмээн ерөөгөөд таньдаг ажээ.
Үржил шим сайтай
Хуц болоорой
Сүрэг нь дэлгэр болог
Сүмбэр уулсын өвс ид
Сүн далайн ус уу
Түмэн хонины түрүү
Түнтгэр хналзан хуц бол
Мянган хонины түрүү
Мантгар халзан хуц бол хэмээн ерөөгөөд таньдаг ажээ.
Үүний дараа бусад эр төлүүдийг хөнгөлж
суллан тавихдаа шарханд нь аргалын үнс түрхэж, эсвэл шүлсээр үлээж,
баганы дээгүүр харайлган хойноос нь сумаар дохиж будаа цацан: Өднөөс
хөнгөн Сумнаас хурдан Дүр дүр дүр Цус нь цагтаа хатаж Өвчин нь өдөртөө
эдгэр Хурай хурай хурай Дүр дүр дүр гэж хэлдэг. Ийнхүү ёслол
үйлдэхдээ будаа цацах нь сүрэг мал өсөж үржихийг, сум нь үтэр түргэн
идгэрэхийг бэлгэддэг байна. Дээрхи шүтлэгт хурай хурай гэдэг нь галд
ариутгасан, дүр дүр гэдэг нь харвасан сумны чимэг төлөөлүүлсэн утгатай.
Монголчууд баганыг гэрийн гал голомтын төлөөлөл болгон хэрэглэдэг юм.
(Үүнийг мөрдөхүй) дуртай үед төлөө хөнгөлснөөс болоод төл хорогдох,
өтөх, турж хатах зэрэг олон сөрөг үзэгдлүүдээс болгоомжлох нь таны сүрэг
өсгөхөд тустай гэдгийг анхаарвал танай хот дүүрэн өлзийтэй баян байх
болно.
No comments:
Post a Comment