Hurga
Monday, December 19, 2016
Хурга хөнгөлөх ёс
Монголчууд төлөө хөнгөлөхдөө өдөр цаг
хугацаа харгалзан бэлэг дэмбэрэлтэй өдөр, маш хүндэтгэлтэйгээр ёс
төртэй ханддаг байна. жич: зуны эхэн сарын шинийн гурван
(балжиннямтай) өдөр (луу, морь) цагт (хутганы ир) өдрийг харгалзан
хурга ишгээ хөнгөлж эхлэхдээ гэр, хотны барээн талд эсгий буюу ширмэл
ширлэг дэвсэж, тухайн ширээн дээр идээгээ тавьж гэрийнхээ баганы
толгойг хойт зүг рүү харуулан тавиад мал хөнгөлөх хүний барээн гарын
ойр хүүдийтэй шар буюу цагаан будааны хамт модон хувинд сүүгээр
цийдэмлэсэн ус хийж дээр нь даллагын сумыг уртааш нь тавьж хажууд нь
арцаар сан тавьсан байдаг ажээ. Сан тавьдаг нь шүтлэгийн зориулалтай бус
арцны утаагаар агаарыг болон ялаа батганы элдэв нянгаас цэвэршүүлэх
зорилготой. Хурга хөнгөлөх, засах хүн анх эхлээд (халзан цагааны хурга
авчир ) хэмээн хэлэхэд (тэр хургыг тэврэн авчирч өгөхөд хэрэв хуц тавих
бол магнайд нь зөөхий тарагны дээж түрхэн мялаагаад эрүүн дор нь
тавагтай цагаан идээгээ хүргэж ёслоод арцны утаанд гурвантай эргүүлэн
ариутгаад толгой дээр нь сангаа барьж):
Түмэн хонины түрүүнд
Мянган хонины магнайд
Дөрвөн хуруугаа майга болтол
Дөрвөлжин сайраа хэлтгий болтол
Эзэн хүндээ ээлтэй
Ижил сүрэгтэй түшигтэй яваарай гэх буюу эсвэл:
Мянган хонины магнайд
Дөрвөн хуруугаа майга болтол
Дөрвөлжин сайраа хэлтгий болтол
Эзэн хүндээ ээлтэй
Ижил сүрэгтэй түшигтэй яваарай гэх буюу эсвэл:
Үр төл олонтой
Үржил шим сайтай
Хуц болоорой
Сүрэг нь дэлгэр болог
Сүмбэр уулсын өвс ид
Сүн далайн ус уу
Түмэн хонины түрүү
Түнтгэр хналзан хуц бол
Мянган хонины түрүү
Мантгар халзан хуц бол хэмээн ерөөгөөд таньдаг ажээ.
Үржил шим сайтай
Хуц болоорой
Сүрэг нь дэлгэр болог
Сүмбэр уулсын өвс ид
Сүн далайн ус уу
Түмэн хонины түрүү
Түнтгэр хналзан хуц бол
Мянган хонины түрүү
Мантгар халзан хуц бол хэмээн ерөөгөөд таньдаг ажээ.
Үүний дараа бусад эр төлүүдийг хөнгөлж
суллан тавихдаа шарханд нь аргалын үнс түрхэж, эсвэл шүлсээр үлээж,
баганы дээгүүр харайлган хойноос нь сумаар дохиж будаа цацан: Өднөөс
хөнгөн Сумнаас хурдан Дүр дүр дүр Цус нь цагтаа хатаж Өвчин нь өдөртөө
эдгэр Хурай хурай хурай Дүр дүр дүр гэж хэлдэг. Ийнхүү ёслол
үйлдэхдээ будаа цацах нь сүрэг мал өсөж үржихийг, сум нь үтэр түргэн
идгэрэхийг бэлгэддэг байна. Дээрхи шүтлэгт хурай хурай гэдэг нь галд
ариутгасан, дүр дүр гэдэг нь харвасан сумны чимэг төлөөлүүлсэн утгатай.
Монголчууд баганыг гэрийн гал голомтын төлөөлөл болгон хэрэглэдэг юм.
(Үүнийг мөрдөхүй) дуртай үед төлөө хөнгөлснөөс болоод төл хорогдох,
өтөх, турж хатах зэрэг олон сөрөг үзэгдлүүдээс болгоомжлох нь таны сүрэг
өсгөхөд тустай гэдгийг анхаарвал танай хот дүүрэн өлзийтэй баян байх
болно.
Ж.Лодой ХУРГА
ХУРГА
Чандаган цагаан зүстэй
Мяндсан зөөлөн үстэй
Шөмбөгөр хөөрхөн толгойтой
Шүрэн борлог нүдтэй
Хун цагаан хургаа
Тун сайхан маллаж
Хүн бүхэн хичээж
Түм бумаар өсгөе.
Sunday, December 18, 2016
Д.Нацагдорж : Миний хэнз хурга
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгаадаг
1933 он
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгаадаг
1933 он
Хурга бол даам =)))
Хурга бол их хөөрхөн эгдүүтэй амьтан билээ. =))))
Хурга яагаад усанд ордоггүй вэ? =)))
Хурга яагаад усанд ордоггүй вэ? =)))
Subscribe to:
Posts (Atom)